top of page

Бидний тухай

Бидний Эрхэм Зорилго

>Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж

>Зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг

>Эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан

>Аймаг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн

Хөгжингүй, манлайлагч компани болох.

Бид өөрийн үйл ажиллагаа  явуулж буй салбартаа тэргүүлэх байр суурийг эзлэж БАДРАНГУЙ ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ЁС СУРТАХУУНЛАГ, БҮТЭЭЛЧ хамт олон байх уриатай ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй танд талархал илэрхийлье.

Бизнесийн гараагаа эгэл жирийн замналаар даруухан эхлэсэн бид өнөөдрийн энэхүү олон улсын түвшиний өндөрлөгт хүрнэ гэдгийг төсөөлөөгүй хэдий ч ихийг хийж бүтээх хүсэл зорилго, тэмүүлэл бидний сэтгэлд дүүрэн байсан юм. Зорилго, тэмүүлэл, зүтгэлийг өөрсдийн бизнесийнхээ тулгын гурван чулуу болгож чадсан бид өдрөөс өдөрт өргөжин тэлж, өөдлөн дэвжсээр байна.

"Алдар замилан" ххк нь 1990 онд кантинерийн наймайгаар эхэлж байгуулагдааж байсан бол 2000 онд "Дөрвөн марал" хк , 2010 онд "Алдар замилан" ххк  болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлчилгээ,  барилга, санхүүгын чиглэлээр байнгын 6-10 ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор  мянга шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 500 сая төгрөг төлж Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг шилдэг компаниудын нэг боллоо.

Түүнчлэн бид Монгол Улсын 2 удаагийн “Шилдэгийн Шилдэг Компани”, Топ 150 аж ахуйн нэгжийн 50-р байр, Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбооны “Шилдэг Үйлчилгээтэй Компани”,Өвөрхангай аймагт 3 удаагийн “Шилдэг Аж Ахуйн Нэгж”, 2015 оны онцлох аж ахуйн нэгж зэрэг өргөмжлөл авсан нь орон нутагын хэмжээнд төдийгүй аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа нь танигдан хөгжиж буйн илрэл юм.

 Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж байгаа, сардаа дунджаар мянга гаруй худалдан авагч, хэрэглэгч нарт өөрсдийн бараа, үйлчилгээг хүргэдэг, нийт түншүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Үйлчлүүлэгчид харилцагчдынхаа сэтгэл ханамжийн итгэлт түнш байж улам ихийг бүтээн ажиллах болно.

Хүндэтгэсэн Алдар замилан Компанийн Ерөнхийлөгч

Лосолын Далайхүү 

© 2016   Манайхаар үйлчлүүлсэн таньд баярлалаа                    

  • Facebook Clean
  • LinkedIn Clean
  • Google+ Clean
bottom of page